Mongolia Association of Victoria Inc.

Your website for all things Mongolian in Victoria

Австралийн Холбооны Улсад ажиллаж, суралцан амьдарч байгаа монгол иргэддээ Монгол төрийн өмнөөс  шинэ жилийн мэндийг дэвшүүлье. Үдэж буй онд Монгол-Австралийн хоёр талын харилцаа идэвхтэй өрнөж, улс төр, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах шинэ шинэ алхамууд хийгдсэнийг тэмдэглэхэд таатай байна. Австралид суралцаж буй монгол оюутны тоо нэмэгдэж, энэ оны байдлаар 800-аас давжээ.  Ялангуяа Өмнөд Австрали мужийн галерейд Монгол калиграфийн булан нээгдсэн, Мельбурны олон улсын кино фестивальд Монголын кино анх удаа оролцсон, Австралийн үндэсний их сургуульд монгол хэлний сургалт нээгдсэн зэрэг нь Монголын соёл, урлагийг Австраличуудад таниулахад ач холбогдолтой болов. Хоёр орны Засгийн газар хооронд Консулын харилцан үйлчилгээ үзүүлэх тухай баримт бичиг байгуулагдав. Энэ нь шаардлагатай үед манай иргэдийн ашиг сонирхолыг хамгаалахад ач холбогдолтой юм. Австралийн ажиллах, амрах визний ангилалд Монгол улсыг оруулах талаар хоёр талын хооронд яриа хэлцээ амжилттай үргэлжилж байна. Сидней, Брисбен, Мельбурн хотуудад Монголчуудын холбоо идэвхтэй ажиллаж, Наадам, Цагаан сар, сагсан болон гар бөмбөг, ширээний тенис, бильярд болон Шинэ жилийн баярыг монголчуудаа нягтруулах, сэтгэлийн дэм харилцан өгөх арга хэмжээ болгон тэмдэглэж ирэв.  Та бүхэндээ шинэ ондоо сэтгэл өөдрөг, аз жаргал, энх тунхаар бялхахыг хүсэн ерөөе.

Элчин сайд Р.Болд

You are here: Announcement Announcement CAT Шинэ оны мэндчилгээ