Mongolia Association of Victoria Inc.

Your website for all things Mongolian in Victoria

Mongolia in news CAT

Дэнж хотойтол наадах дэлхийд ганцхан монгол наадмын нээлт албан ёсоор эхэлж байна. Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залсны дараа Ардын хувьсгалын 91 жилийн ой, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна, Ерөнхий сайд, Их хурлын даргалагч ирсэн байна. Энэ жилийн наадмын онцлог нь монгол ёсолгоогоор нээлтээ хийж буй явдал. Наадмын нээлт хаалтыг Төв аймгийн театрын найруулагч Д.Ганхуяг байгаа юм. Найруулагч Д.Ганхуяг “Энэ жилийн наадмын нээлтийг уламжлалт ёслол хүндэтгэл, зан үйлийн талаас дүрсэлж, уран сайхны үзүүлбэрээр үзүүлэхээр бодож найруулсан” тухайгаа хэлж байсан. Наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Ганжуур, “Данжуур” судрыг залах юм. ЮНЕСКО-д бүртгэгдсэн уртын дуу, хөөмэй, цуур зэргийг төрлийг түлхүү оруулсан бөгөөд концертод МУГЖ Э.Амартүвшин “Монголдалай” хэмээх дууг эгшиглүүлэх юм. Мөн “Сүлд” чуулгын дуучин М.Ариунбаатар, Төрийн соёрхолт дуучин Д.Болд тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Наадмын талбайн үндсэн дэвсгэр нь Хөвсгөл далай, Дархадын хотгор зэрэг Монгол орны үзэсгэлэнт газруудыг дүрсэлжээ.

Дэлхийд ганцхан Монгол наадам ийнхүү эхэллээ. Монголчууд та бүхэн төгс сайхан наадаж, төрийнхөө их түүхээрээ бахархан цэнгээрэй.

Tim Franks interviews President of Mongolia, Tsakhia Elbegdorj. As a democracy with a healthy economy Mongolia's big challenge is its relationship with neighbours China and Russia.  Click here to listen to this interview.

http://www.theage.com.au/business/rio-ivanhoe-get-to-keep-mongolian-hoard-20111007-1lc90.html

ABC's Mongolia on the move - Interview with B.Bold


You are here: What's Going On in Mongolia