Mongolia Association of Victoria Inc.

Your website for all things Mongolian in Victoria

Advice CAT

Сүүлийн үед IP утас буюу Интернэт ашиглаж  суурин болон гар утас руу харьцангуй хямд ярих боломж бүрдэж байна.  Үүнд  Монголын Unitel компанын www.myphone.mn, мөн Skype.com, Google Voice гэх мэт.     Эдгээр нь  зөвхөн миний мэддэг, ашигладаг үйлчилгээнүүд бөгөөд өөр олон  үйлчилгээнүүд байгааг  анхаарна уу. )

Unitel Myphone үйлчилгээг ашиглаж монголд байгаа үнээр хямд ярих боломжтой боловч олон улсын картаар дансаа цэнэглэх боломжгүй  байгаа юм.

Skype  ярианы чанар сайн боловч 1 минут монгол руу ярихад 20орчим цент ба хамгийн багадаа 16 доллараар цэнэглэх шаардлагатай.

Google voice ашиглаж  Монгол руу 1 минут =10цент  буюу 10 доллараар цэнэглэхэд 100 минут буюу  1 цаг 40 минут  орчим ярих ба Skype  ашигласнаас  хямд ярих боломжтой.  Иймд Google voice яаж ашиглах талаар тайлбарлая.

Google voice ашиглаж утсаар ярих

Google voice ашиглахын тулд  gmail буюу google mail  дээр хаягтай байх ёстой.   Хэрэв   gmail дээр хаягтай  бол

  1. Интернэт броузерээ ашиглан   www.gmail .com  хаягаар майл хаяг руугаа  орно.
  2. Зүүн доод буланд байгаа Call Phone меню дээр дарахад  дараах  дэлгэц гарч ирнэ.

  1. US$0.00 гэсэн цонхноос Add Credit цэсийг сонгож, олон улсын эрхтэй дебит эсвэл кредит картаа ашиглан дансаа цэнэглэнэ.  Гүйлгээний төлбөр ойролццоогоор 0.3$ нэмж суутгагдана.
  2. Ярих улсаа жижиг далбааны зурагтай цонхноос сонгоод ярих дугаараа оруулна.  Улсаа сонгосон тул ярих дугаараа шууд оруулна.  (+976 991122xx, +976 113244xxгэх мэт)
  3. Чихэвч, микрофон байх хэрэгтэй.

Google voice iPhone дээр ашиглах

  1. Talkatone нэртэй  программыг  iTune Store хайж олоод бусад iPhone програм суулгадаг зарчмаар суулгана.
  2. iPhone  гар утсан дээр  Talkatone программаа нээж өөрийн gmail хаяг, нууц үгээ оруулна.  Ингээд  гар утснаасаа шууд ярих боломжтой болно.


Австралид банк гэх мэтийн зарим үйлчилгээний газраар үйлчлүүлэхэд паспортнаас гадна нэмэлт бичиг баримт, таныг хэн бэ гэдгийг батлах жолооны үнэмлэх юм уу, зурагтай бичиг баримт ( Photo I.D) үзүүлнэ үү гэж асуудаг.

Австралид жолооны үнэмлэхийг тухайн хүнийг хэн гэдгийг батлах хамгийн найдвартай бичиг баримт гэж үздэг. Гэхдээ түр оршин сууж байгаа хүмүүст Австралын жолооны үнэмлэх олгоддоггүй.

Ялангуяа оюутны визтэй байгаа хүмүүсийн ар талын фронтыг хариуцсан хүмүүст (student visa dependants ) паспортнаас өөр бичиг баримт байхгүй бол Photo I.D их хэрэг болно.

Түүнчлэн байнга гадаад паспортаа авч явахад хаях гээгдүүлэх аюул байдаг.

Ийм нөхцөлд зурагтай бичиг баримттай ( Photo I.D ) болох боломж байна. Үүнийг авахын тулд дараахь бичиг баримт хэрэг болно.

Үүнд :

· 2 хувь паспортын хэмжээтэй зураг

· Таны төрсөн огноог батлах бичиг баримт

· Таны хэн гэдгийг батлах 2 бичиг баримт (Паспорт, Төрсний гэрчилгээ гэх мэт.)

· Таны оршин суугаа хаягийг батлах баримт (Таны нэр дээр ирсэн банкы гүйлгээний тайлан, байр цахилгааны төлбөр хийсэн баримт байж болно.)

· Өргөдөл бөглөх. Өргөдөл бөглөхөд таныг хэн бэ гэдгийг батлаж чадах хүний гарын үсэг хэрэгтэйг анхаарна уу. Эдгээр хүмүүс нь Цагдаа, Эмч, шүдний эмч, 5 аас доошгүй жил багшилсан Багш, Хуульч, Эм зүйч, Мэргэшсэн нягтлан бодогч, Малын эмч нарын аль нэг байж болно.

Өргөдлийн маягтын эндээс татаж болох ба http://www.keypass.com.au/ эсвэл доорхи хаягнаас биеэр очиж авна.


Эдгээр бичиг баримтыг бөглөөд дараахь хаяг руу явуулна.

Өөрийн биеээр хүргэж өгөх:
Keypass office
Level 6, 20 Queen St, Melbourne, Victoria 3000
Monday to Friday, 9am - 5pm

Эсвэл шуудангаар:
P.O. Box 40, Collins St West, Melbourne 8007

Үнэ тариф

Өдөртөө гаргуулах -$65

1 өдрийн дараа - $55

Холбоо барих хаяг.

Утас : 1300 304 614

Email: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Web : www.keypass.com.au

Ингээд та бичиг баримттай болж болох гадаад паспортаа хаяж үрэгдүүлэх вий гэж санаа зовох асуудалгүй болно.

You are here: Useful tips